Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадах...