бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:29
Одоогоос яг 10 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдаг юмаа.
…1997 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Аа...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:29
Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.
Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:28
Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ. Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:28
Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би "Энэ хэн юм бэ?" гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:27
Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.
Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.
Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим ааж...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:26
Америкийн нэгэн том үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд компаний орлого зарлагатай танилцан хуралдаж байхдаа үйлдвэрийн даргын цалинг хэвийн хэмжээнээсээ их байна гэдэгт санал нэгдэн, уг цалинг нэлээн их хэмжээгээр буулгах нь зүйтэй гэж ярьцгаажээ. Үйлдвэрийн даргын өдөр тутмын ажлыг шалгасны дараа шийдвэр гаргахаар болж дундаасаа хоёр хүн сонгон явуулжээ.
Хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдвэрт очиход үйлдвэрийн дарга гартаа кофе барьчихсан, хөлөө ширээн дээр тавьчихсан ширээн дээр нь ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны зүйл ч байсангүй тухалж суугаатай таарав. Үйлдвэрийн даргы...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:26
Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос “Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу” гэж асуухад Жон “том мөнгийг нь авъя” гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв. Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:25
Роналд өглөө сэртэл гэртээ хэвтэж байлаа. Шартсаныг хэлэхүү дотор нь муухай оргино. Нүдээ арай гэж нээтэл хамгийн түрүүнд ширээн дээр 2ш аспирин аяга ус байхыг олж харав. Бүх хувцасыг нь цэвэрлэж индүүдээд эвхээд урд нь тавьжээ. Роналд өрөөгөө эргэн тойруулан хартал бүх зүйл хэвийн цэвэрхэн байв. Тэр аспиринаа уучихаад захидал байхыг олж харав. Хонгор минь өглөөний цай гал дээр байгаа өнөөдөр эртхэн дэлгүүр ороод ирье гэж бодлоо. чамдаа хайртай шүү гэжээ. Гэрийн эзэн гал тогооны өрөөрүү ортол өглөөний цай халуунаараа бүр өглөөний сонин хүртэл байна гэнэ. Хүү нь цайгаа уугаад сууж байлаа...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:25
Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:24
Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 4н настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс "Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?" гэж асуужээ. Тэрээр "Энэ чамд хамаагүй" гэж уцаарлан хэллээ. Хүү нь "Гэхдээ, ааваа би үнэхээр мэдмээр байна" гэж шалав. "За яахав 20$ олдoг" хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь "Та тэгвэл надад 10$ өгөөч" гэх нь тэр. Аав нь учиргүй уурлан "Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү гарсан мөнгө алга өрөөндөө ороод хаалгаа хаа" гэжээ. Хүү нь чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав ч ууртайгаар "Энэ хүүхэд яаж ийм зүйлий...