бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:59
Аргентиний алдарт голфчин Роберт Де Винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүү...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:58
Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадах...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:57
Сэлли охиных өнөр отгон олуулаа нэг умгархан байранд амьдардаг айл билээ. Сэлли охины бяцхан дүү нь маш хүнд өвчтэй бөгөөд тэднийд хөөрхий хүүг эмчлүүлэх мөнгө байсангүй. Сэлли охин нэг удаа аавынхаа "Хүүд минь одоо ид шид л туслана даа" гэж хэлээд санаа алдахыг сонслоо. Үүнийг сонссон Сэлли охин өрөө рүүгээ гүйн орж мөнгө цуглуудаг бяцхан гахайгаа хага цохиод байгаа бүх мөнгөө аваад ойролцоох эмийн сан руу хар хурдаараа гүйлээ. Охиныг очиход эмийн сан хүн ихтэй байв. Бяцхан охин эмийн санчийн анхаарлыг татах гэж нэлээн тэвчээртэй хүлээсний эцэст
Эмийн санч:
- Охин минь, чамд юугаар...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:56
Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаа...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:55
Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ. Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89…. гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:55
Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:54
Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон "ёо ёо" гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас "ёо ёо " гэж орилохыг сонсжээ. Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан: "Чи хэн бэ" гэж хашгирав. Хариу ч тэр дороо ирлээ. "Чи хэн бэ?" Харин хүү бухимдан: "Хулчгар" гэв. Хариу бас л ижилхэн: "Хулчгар " гэж ирэв. Хүү аавдаа: "Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй бна." гэв Аав нь: "миний хүү сонсож бай" гээд, "Бүх юм сайхан" гэж хашгирав Уулнаас ирэх дуу нь эргээд "Бүх юм сай...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:53
Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ: "За тэгээд замд явах таалагдав уу?" гэж асуухад хүү нь "Тийм ээ, маш их таалагдлаа." гэж хариулжээ. "Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?" "Тиймээ" "Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?" "Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чий...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:52
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж: - Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ?Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь: - Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа г...
бичсэн: pathetisch, 2012-01-22, 01:37
Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа. Алиса, “энэ охин бас муу дүн авсан болохоор гэртээ оролгүй ном уншихаар энд сууж байгаа юм б...